Social Media байгууллагыг дампууруулж чадна
2018/11/26 - Өлзийбуян

Нэгхэн хэрэглэгчийн гомдлоос болж United Airline –ын хувьцаа 180 сая $ -р унасан түүх

Google дээр өдөрт 3 тэрбум хайлт хийгддэг. Facebook 800 сая идэвхитэй хэрэглэгчидтэй. Twiter-т өдөрт 140 сая жиргээ явагддаг. Хэрэв хэрэглэгчид танай бүтээгдэхүүний талаар нэг сайн мэдээг Social media дээр таньдаг хүмүүсдээ хүргэхэд хурдтай тарах буюу эерэг PR хийгдэнэ. Маргаашнаас нь л танай бүтээгдэхүүний борлуулалтад өсөлт харагдана. Хэрэв хэрэглэгч танай бүтээгдэхүүний талаар сөрөг мэдээг social media –аар хүргэвэл юу болох бол? Муу мэдээ сайн мэдээнээс 3 дахин илүү хурдан тархдаг гэсэн судалгаа дүгнэлт бий.

United Airline –нд юу тохиолдов?

Dave Carrol бол канадын нэгэн хөгжимчин залуу юм. Тэрээр 2008 онд АНУ –ын United Airline авай компанийн онгоцоор зорчиж явсан бөгөөд багажанд хийсэн гитарыг нь онгоцны үйлчилгээний ажилтнууд зөөх явцдаа эвджээ. Тэрээр гитараа эвдэрснийг мэдсэн даруйдаа нөхөн төлүүлэхээр United Airline –с шаардсан боловч аливаа асуудал гарсан тохиолдолд 24 цагийн дотор мэдэгдэх ёстой гэсэн хугацаанаас хоцорсон байв. Энэ нь түүнийг “United Breaks My Gitar” дуугаа зохиох шалтгаан болов. Тэрээр нь энэхүү дуугаа клипжүүлэн 2009 оны 6 сард анх youtube.com сайтад байршуулжээ. Тэрхүү дууны клипийг 6 өдрийн дотор 150 мянган хүн үзэж, 2 сарын дараа гэхэд энэ тоо 5 сая, жилийн дараа гэхэд 15 сая болжээ. Тэрээр болсон явдлыг хошигносон байдлаар клип дээр харуулах бөгөөд донжтой үгсээр United Airline –ын харилцагчийн үйлчилгээний доголдлыг шүүмжилжээ. Дуу цацагдаад ид хүрээг хамрах хугацаанд United Airline авай компанийн хувьцаа нийтдээ 180 сая доллараар (зах зээлийн нийт үнэ цэнийн 10%) унасан ба энэ нь 51 мянган гитарыг шинээр авч өгсөнтэй тэнцэх алдагдал юм. Түүний хийсэн дуу болон видео клип:

Үүнээс гадна Carrol-ын гитар “Taylor” хэмээх брендийн гитар байсан ба дуу цацагдах явцад “Taylor” брендийн гитарын борлуулалт ихэссэн тул энэхүү гитар үйлдвэрлэгч компани Carrol –г санхүүжүүлэн “United Breaks My Gitar” –дууныхаа дараа дараагийн хувилбарыг гаргажээ.

Байгууллагууд Social media –г байнга хянаж байх шаардлагатай

United Airline олон компанид сургамж болсон. Компаниуд өөрсдийн бүтээгдэхүүний талаар Social media дахь аливаа мэдээллийг байнга хянаж байх шаардлагатай. Ямар нэг асуудал гарсан тохиолдолд яаралтай арга хэмжээ авах гэж тэр шүүдээ. Энгийн жишээнүүд гэвэл өөрийн бүтээгдэхүүн, брендийн нэрээр # хайлтыг хиийж байнга үзэх, мөн хэрэглэгчдийн facebook group –үүдийг бий болгож хэрэглэгчдийн дуу хоолойг байнга тандах гэх мэт. Social media –г маркетингийн хүчирхэг суваг болгож ашиглахаас гадна, хэрэглэгчдийн дуу хоолойг сонсох, зан төлвийг шинжиж, хянахад мөн өргөн ашиглах хэрэгтэй юм.

Мэдээлэл авсан эх сурвалж:

https://en.wikipedia.org/wiki/United_Breaks_Guitars

 

ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЛҮҮД АВААРАЙ

Та имэйл хаягаа бүртгүүлснээр бид үнэгүй мэдлэг, мэдээлэл болон өөрсдийн үзүүлж буй үйлчилгээний талаарх мэдээллийг цаг тухай бүр танд илгээж байх болно