HR уудын ажлын ачааллыг хэрхэн бууруулах вэ?
2018/11/26 - Өлзийбуян

Ажлаас гаралтыг бууруулах нь байгууллага тасралтгүй хөгжих, байгууллагын үйл ажиллагаа доголдолгүй байхад маш чухал гэдгийг хэлүүлэлтгүй мэдэх байх. Энэ удаа өөр талаас нь мсж өгье гэж бодлоо. Миний ажигласнаар Худалдаа болон Барилгын салбарт ажиллаж буй HR ууд мааааш завгүй байдаг. Яагаад гэхээр энэ салбарын компаниудад ажлаас гаралт өндөр, ялангуяа frontline ажилтнууд дээр. Ажлаас гаралт өндөр байхаар л HR -ын ажлын ачаалал хэт их болоод байна уу? За бодъё, хүн ажлаас гарахад ямар ажлууд гардаг билээ. Тойрох бла бла, хийж байсан ажлыг хүлээлцэх бла бла, гарсан тухай тушаал гаргах бла бла, эзэнгүй үлдэж байгаа ажлыг хийгээч гэж өөр хэн нэгнийг гуйх бла бла. Дараагийн хүнийг хайхын тулд, зар тавих бла бла, горилогчдын асуултад утсаар хариулах бла бла, сонгон шалгаруулалтад орох менежер болон ажил горилогчдыг уулзуулах, ярилцлага хийлгүүлэх ажлууд, бла бла, за тэгээд ОД тамирчныг олцон бол газарт буулгаж найрах гэж бла бла дахин ярилцлагууд хийх, за нэг хүн авлаа, нөгөө хүнтэй туршилтын хугацааны гэрээ хийх, чиглүүлэх дасан зохицуулах хөтөлбөрийг зохион байгуулах, тушаалууд гаргах бла бла гээд бичихэд хүртэл залхуутай ийм их ажил гардаг. Сард 5 хүн ажлаас гардаг бол дээрх ажлууд сард 5 удаа хийгдэх нь.

Ингээд бодохоор хүн нь гардаггүй бол энэ их ажлууд хийгдэхгүй нь. Тэгээд л HR уудын захиргааны шинжтэй ажлууд багасч өөрийгөө хөгжүүлэх цаг, боломж нь гарна. Ажилтнуудынхаа сэтгэл ханамжийг яаж дээшлүүлэх үү, бүтээмжийг нь яаж дээшлүүлэх үү, ОД ажилтнуудыг яаж тогтоох уу, ажилтнуудаа яаж идэвхижүүлэх үү, ажил үүрэг, зорилго зорилтыг нь яаж нарийн тодорхой болгох уу гэх мэт байгууллагынхаа гүйцэтгэлд бодитой хувь нэмэр болохуйц МЕНЕЖМЕНТ –ийн ажилдаа цаг зарцуулах боломжтой болно.

Тэгвэл HR –ын ажлын ачааллыг хэрхэн бууруулах вэ?, ойлгомжтой, ажлаас гаралтыг бууруулах хэрэгтэй. Тэгвэл ажлаас гаралтыг хэрхэн бууруулах вэ? энэ харин хариулахад хэцүү асуулт шүү. Үүнд хариулахын тулд ажлаас гарч буй шалтгаануудыг судална гээд л их юм яригдах байх. Олон юм ярилгүй нэг зөвлөмж өгье, дийлэнх ажлаас гаралтын суурь шалтгаан нь “Буруу сонгон шалгаруулалт” юм. Сонгон шалгаруулалтыг буруу хийгээд байгаа болохоор хүн тогтохгүй гараад байгаа юм. Мөн үү?

Хүнээ алдаад сурцан дийлэнх компаниуд сонгон шалгаруулалтыг хурдан хийгээд сурцан байдаг. Сул орон тоог хурдан нөхөх ч чухал шүү. Гэхдээ ингэлээ гээд сонгон шалгаруултыг яарч халтуурны байдлаар хийхээр л тохирохгүй хүн аваад нөгөө хүн нь удалгүй гараад, дараагийн хүнийг дахиж яаран аваад л гээд нэг тийм ЦИКЛ –д орчихдог. Ийм л циклд орж болохгүй. “Хүнийг ажилд авахдаа удаан авч, хурдан хал” гэдэг үг байдаг даа.

Тэгэхээр HR –уудын ажлын ачааллыг хөнгөвчлөх гаргалгаа юу гэхээр “сонгон шалгаруулалтаа няхуур, ул суурьтай хийж удаан тогтож ажиллах хүнийг л сонгох” болж таарч байна даа.

ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЛҮҮД АВААРАЙ

Та имэйл хаягаа бүртгүүлснээр бид үнэгүй мэдлэг, мэдээлэл болон өөрсдийн үзүүлж буй үйлчилгээний талаарх мэдээллийг цаг тухай бүр танд илгээж байх болно