Төслийн шинжтэй ажлуудыг хэрхэн хялбархан удирдах вэ? (Kanban board ашиглах)
2018/11/26 - Өлзийбуян

Би яг одоо Эрин эмнэлэгт Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Одоогоор Эрин эмнэлгийн KPI үзүүлэлтүүд тодорхойлогдсон, түүнийхээ гүйцэтгэлийг тайлагнаж, сарын давтамжтай тайлангийн хурлаа хийдэг болсон байна. 2-р сарын тайлангийн хурлаар эмнэлгийнхээ KPI үзүүлэлтүүдийн гүйцэтгэлийг тайлагнаж, гүйцэтгэлийг сайжруулах  ажлуудыг төлөвлөв. Гүйцэтгэх захирал нь тэдгээр ажлуудаа microsoft project дээр төлөвлөөд гүйцэтгэлийг хариуцах хүмүүсд оноогоод гүйцэтгэлийг хянаад явна гэж байсан. Тайлангийн хурал болсноос хойш 2 долоо хоногийн дараа би тэдгэээр сайжруулалтын ажлуудын явц хэрхэн явагдаж байгааг Гүйцэтгэх захирлаас лавлав. Харин тэрээр microsoft project программ дээр төлөвлөөд, хүмүүсд ойлгуулаад, хянаад явахад төвөгтэй байгаа талаар хэлсэн юм. Миний бодлоор том төслүүдийг microsoft project –оор удирдах нь үр дүнтэй, харин жижиг жижиг сайжруулалтын ажлуудыг илүү хялбар арга замаар удирдах хэрэгтэй гэсэн бодолтой байлаа. Ингээд би kanban board –г санал болголоо. Kanban Board -–н зарчим их хялбархан, компанид “төлөвлөсөн, хийж буй, дууссан” гэх 3 хэсэгт хуваагдсан нэг том самбар байх ёстой. Тэрхүү самбарын тусламжтай төслийн ажлын хэрэгжилтийн явцыг хянаж, явцын хэрэгжилтийг дээшлүүлэх юм. Канбан самбарыг хэрхэн бий болгож ашиглах талаар видео зааврыг үзнэ үү.

ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЛҮҮД АВААРАЙ

Та имэйл хаягаа бүртгүүлснээр бид үнэгүй мэдлэг, мэдээлэл болон өөрсдийн үзүүлж буй үйлчилгээний талаарх мэдээллийг цаг тухай бүр танд илгээж байх болно