НМТ удирдлагын арга хэрэгсэл

Ажилтнуудыг хамтын зорилгод нэгтгэх, харилцан уялдаатай ажиллах, зөв цагтаа зөв ажлаа зөв арга замаар хийх орчин нөхцөлийг  МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООГООР бий болгодог билээ. Нэгдсэн менежментийн тогтолцоо (НМТ) нь  байгууллага болон багийн гүйцэтгэлийг бүхэлд нь удирдах шалгарсан зарчим, аргачлалуудыг нэгтгэсэн бөгөөд байгууллагыг илүү хялбар, үр дүнтэй, цэгцтэй удирдахад УДИРДЛАГА танд туслах болно.

НМТ хэрхэн ажилладаг вэ?

Байгууллагын суурийг удирдах

Аливаа байгууллагын ихэнх үйл ажиллагааг (85%-95%) байнгын ажлууд буюу процессууд эзэлдэг. Процессуудыг тодорхойлох замаар ажилтнуудын үүрэг хариуцлагыг нарийн тодорхой, харилцан уялдаа холбоотой болгох замаар илүү оновчтой удирдах удирдлагын арга барилыг НМТ бий болгодог. Мөн процессуудын үр дүнг хэмжих үзүүлэлтүүдийг (KPI) тодорхойлж хэмжиж тайлагнах замаар байгууллагын процессууд түүнд оролцож буй ажилтнуудын гүйцэтгэлийг хянаж, процессын сайжруулалт хийх, үйл ажиллагаанд гарах алдаа доголдлыг засварлах боломжийг бий болгодог.

Ашигладаг аргачлалууд:

Байгууллагын өсөлтийг удирдах

Байгууллагын процессууд үр дүн, үнэ цэнэ бий болгож байдаг бол төсөл, хөтөлбөрүүд нь тэдгээр үр дүнг нэмэгдүүлэх эсвэл байгууллагын чадавхи нөөцийг дээшлүүлэх зориулалттай байдаг. Алсын хараандаа хүрэхийн тулд байгууллага тасралтгүй өөрчлөлт, шинэчлэлтийг хийх шаардлагатай бөгөөд төсөл, хөтөлбөрүүдийг төлөвлөж хэрэгжүүлэх замаар энэхүү өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлдэг. Зөв төлөвлөж, үр дүнтэй хэрэгжүүлэх арга барилыг байгууллагад хэвшүүлэхэд НМТ тусладаг.

Ашигладаг аргачлалууд:

Нарийн дэг бүхий тайлангийн хурал

Байгууллагын нийт үйл ажиллагааны гүйцэтгэлийг төлөвлөх, хэрэгжилтийг хянах, гарч буй аливаа асуудлыг засаж, шийдвэрлэхийн тулд байгууллагад нарийн дэгтэй хурлын тогтолцоо хэрэгтэй. НМТ –г нэвтрүүлснээр байгууллагад сар болон улирлын давтамжтай нарийн стандартчилагдсан хурлууд бий болдог. Эдгээр хурлуудыг зөв зарчимтай хийх замаар байгууллагын гүйцэтгэлийг бүхэлд нь үдүнтэй удирдаж, оновчтой шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргах боломж бүрддэг.

НМТ –г хэрэгжүүлснээр ямар үр дүн гардаг вэ?

Стратегиа хэрэгжүүлж чаддаг компани болно

НМТ –г нэвтрүүлснээр тухайн байгууллагын стратегийн хэрэгжилтийг харуулах гол тоон үзүүлэлтүүд (KPI) тодорхой болох ба тэдгээр үзүүлэлтийн гүйцэтгэлийг өсгөхөд санхүүгийн нөөц болон ажилтнуудынхаа хүчин чармайлтыг төвлөрүүлэх замаар стратегиа амжилттай хэрэгжүүлэх боломж бүрддэг. Мөн байгууллагад шинэчлэл өөрчлөлт бий болгох төсөл, хөтөлбөрүүдийг зөв төлөвлөж, үүрэг хариуцлагуудыг зөв хувиарлан, хэрэгжилтийг үр дүнтэй хянах замаар стратегийг амжилттай хэрэгжүүлдэг.

Тасралтгүй сайжруулалт бий болно

Байгууллагыг процесс байдлаар зохион байгуулж, процессын гүйцэтгэлийг тоон үзүүлэлтээр хэмжиж тайлагнаснаар ажилтнууд өөрсдийн оролцоотой процессд гарч буй асуудал, алдаа доголдлыг илрүүлэх боломжтой болдог. Мөн асуудал шийдвэрлэх тодорхой аргачлал, зарчмуудыг ажилтнуудад эзэмшүүлэх бөгөөд ажилтнууд өөрсдийн санал санаачлагыг гарган, түүнийгээ хэрэгжүүлж, хэрэгжилтийн үр дүнг тоон байдлаар (KPI) харах замаар процесс сайжруулалтын үйл явц байгууллагад бий болдог.

Сэтгэлтэй ажиллах орчин нөхцөл бий болно

НМТ –г нэвтрүүлснээр ажилтан бүрийн ажил үүргийн хоорондын уялдаа болон ажилтны зорилго зорилт байгууллагын зорилго зорилттой уялдах уялдаа тодорхой болдог. Ингэснээр ажилтнууд өөрсдийн зорилго зорилт, оролцоогоо ойлгох бөгөөд ажил нь илүү үнэ цэнэтэй, утга учиртай болж ирдэг. Мөн ажилтнуудын ажлын үр дүн нь KPI үзүүлэлтийн дагуу тоон байдлаар харагдах боломжтой болох бөгөөд энэ нь ажилтнуудын ажил урамтай, сонирхолтой болох нөхцөлийг бий болгодог.

ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЛҮҮД АВААРАЙ

Та имэйл хаягаа бүртгүүлснээр бид үнэгүй мэдлэг, мэдээлэл болон өөрсдийн үзүүлж буй үйлчилгээний талаарх мэдээллийг цаг тухай бүр танд илгээж байх болно