ӨЛЗИЙБУЯНГИЙН ТУХАЙ

Ганбатын Өлзийбуян нь менежментийн тогтолцоогоор мэргэшсэн зөвлөх юм. Тэрээр МУИС, Бизнесийн сургуулийг “Менежмент” мэргэжлээр төгссөн. Түүний карьер Вай Эм Си зөвлөх компаниар эхлэж байсан ба 2014 онд Гүйцэтгэлийн Төгөлдөршил зөвлөх компаниа байгуулснаас хойш монгол компанийн удирдлагуудад менежментийн тогтолцоогоо сайжруулахад нь туслаж байна.

Түүний мэргэжлийн хүсэл сонирхол бол “Монголын компаниудад сайн менежментийг тогтолцоог нэвтрүүлэх замаар амжилтад хүрэхэд нь туслах” явдал бөгөөд мэргэжлийн утга учир, үнэт зүйлдээ тууштай байж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, мэдлэг туршлагаа түгээж  байна. Тэрээр Нэгдсэн менежментийн тогтолцоо (2016), Эйч Ар Про гарын авлагыг (2014)  боловсруулж гаргасан ба удирдлага менежерүүд бодит практикт ашиглаж болох шилдэг бүтээл болж чадсан.

Нэгдсэн менежментийн тогтолцоог бий болгосон

Өлзийбуян нь Менежментийн шилдэг туршлага, арга хэрэгслүүдийг судлан, монголын нөхцөл байдалд хамгийн тохирсон сайн туршлагуудыг нэгтгэн Нэгдсэн менежментийн тогтолцоог (НМТ) боловсруулан гаргасан. Дараах компаниудад НМТ -г нэвтрүүлэх болон бусад чиглэлийн менежментийн зөвлөх үйлчилгээг амжилттай үзүүлээд байна.

  • Монос Косметик ХХК  – НМТ нэвтрүүлэх
  • Ази Фарма ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Улаанбаатар гурил ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Хурилдуур ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Мастер Майнд ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Шаргалжуут Рашаан Сувилал ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Санхүүгийн тооцоолох групп ХХК – НМТ нэвтрүүлэх
  • Монголын Ипотекийн Корпораци – Гүйцэтгэлийн үнэлгээ
  • Скай Медиа ХХК – Гүйцэтгэлийн үнэлгээ
  • Шунхлай ХХК – Хүний нөөцийн менежмент (Вэй Эм Си зөвлөх багт ажилласан)
  • Петровис ХХК – Хүний нөөцийн менежмент (Вэй Эм Си зөвлөх багт ажилласан)

Өлзийбуянтай хамтарч ажилласан удирдлагуудын сэтгэгдлүүд

“Өлзийбуян манай компанийн нөхцөл байдалд тохирсон, үр дүнтэй шийдлүүдийг гаргаж манай компанид бодитой эерэг өөрчлөлтийг авчирч чадсан. Манай удирдлагын баг менежментийн олон зарчим, аргачлалыг түүнээс суралцсан”

Хурилдуур ХХК, Эрин эмнэлэг, Гүйцэтгэх захирал Алтанзагас

“Өлзийбуянгаас зөвлөх үйлчилгээ авч түүнийг хэрэгжүүлэх хүрээнд Өлзийбуянгийн гаргасан шийдэл болон төлөвлөгөө нь яг цагтаа алдаагүй хэрэгжиж манай компанид бодитой үр дүнг авчирсан. Би Өлзийбуянгийн зөвлөх үйлчилгээний мэдлэг, ур чадвараас гадна зөвлөх үйлчилгээний төслийн менежментийн туршлагыг олж харсан”

Мастер Майнд ХХК, Гүйцэтгэх захирал Хатанбаатар

ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЛҮҮД АВААРАЙ

Та имэйл хаягаа бүртгүүлснээр бид үнэгүй мэдлэг, мэдээлэл болон өөрсдийн үзүүлж буй үйлчилгээний талаарх мэдээллийг цаг тухай бүр танд илгээж байх болно